Sexy Gorgon

Enehuu blog maani 18aas deesh nasnii humuust zoriulagdav...

Эрэгтэйчүүдийн үргүйдэл

Эр хvн болгон амьдралдаа орон гэрээ барих, мод суулгах, хvvхэд төрvvлэх гэсэн гурван зүйлийн заавал хийх ёстой гэж ярилцдаг. Vvнээс хvvхэд төрvvлж чадахгvй байх нь хамгийн гунигтай явдал билээ. Эрчvvдийн vргvйдэл нь эмэгтэйчvvдийн vргvйдлээс дутуугvй олон тохиолддоггийг эрдэмтэд баталсан билээ. Тэдгээрийн дотор бэлгийн чадвар сайн, эрүүл саруул атлаа vр тогтоох чадваргүй байх г.м. тайлбарлахал үнэхээр хэцүү тохиолдлууд ч байдаг. Харамсалтай нь ийм тохиолдол цөөнгүй. Хэргийн гол нь vр тогтоох чадвар нь эр хүний сексийн идэвхээс бус vрийн шингэн дэх эр эсийн тоо, чанараас хамаардагт байгаа юм. Хором болгонд эрэгтэй хvний бие махбоди нь мянгаас илvv эр бэлгийн эс боловсруулан гаргаж байдаг. Энэ үйл явц нь бэлгийн бойжиолт гүйцэхээс эхлээд нас барах хvртэл нь тасралтгvй vргэлжилнэ. Ингэж боловсорсон олон сая эр бэлгийн эсүүдээс амьдрах чадвар сайтай эр бэлгийн эс нь өндгөн эсэд хvрч vр тогтооно. Харамсалтай нь эр бэлгийн эс боловсрох хэвийн үйл явцыг хямруулах таагvй хvчин зvйлс олон. Шалтгаан Эрэгтэйчvvдийн vргvйдэлтийн vндэс нь гурван эх сурвалжтай; 1) эр бэлгийн эсийн амьдрах чадвар сул байх 2) эр бэлгийн эсvvдийн тоо цөөрөх 3) vр дамжуулах сувгаар дамжих, цацагдах vйл ажиллагаа алдагдах Харин энэ гурвын цаана олон шалтгаан байдгийг судлаачид тогтоожээ. Үүнд: 1. Варикоцеле – төмсөгний хураагуур судас өргөсөх, vрийн шингэнийг дамжуулах сувгийн венийн судас өргөсөх. Энэ үргүйдэлтийн 15%-д нь тохиолддог. Энэ vед өндгөвчний халуун ихсэж хэвийн vйл ажиллагаа нь алдагдана. Үр дүнд нь эр бэлгийн эсvvд гэмтэнэ. 2. Бэлэг эрхтний гэмтэл болон гажиг ( төмсөг буухгvй байх, мушгирсан байх г.м.) – энэ нь 10-12% тохиолдоно. 3. Халдварт өвчин (10% -д тохиолдоно). Энд эхний ээлжинд бэлгийн замаар халдварладаг өвчнvvд ( заг хvйтэн, тэмбvv, хламидиоз, трихомониаз г.м.). Дараа нь хэдий хачирхалтай санагдаж болох ч хvvхдийн халдварт өвчин болох гахайтах буюу паротит ( шvлсний булчирхайн халдварт өвчин ) юм. 4. Бэлэг эрхтнvvдийн vрэвсэл ( тvрvv булчирхайн vрэвсэл (простатит), шээсний сvвний vрэвсэл) 5. Бэлгийн vйл ажиллагааны хямрал: хөвчрөл алдагдалт, үрийн шингэнэ хэт хурдан гаргах болон бусад 6. Дархлалын хямрал. Энэ vед бие махбодид эр бэлгийн эсийг устгах чадвар бvхий тусгай бодисууд бий болдог. 7. Дааврын хямрал. Эр бэлгийн дааврын дутагдалтай байх. 8. Тvvнчлэн гадны олон хvчин зvйлvvд нөлөөлдөг. Архи , тамхи, мансууруулах бодис, зарим нэг эм, байгалийн цаг уурын тааламжгvй байдал, цацраг идэвхит бодис, гэрийн хортон устгагч бодис, С амин дэмийн дутагдал зэрэг. Мөн хэт бариу хувцас, халуун ууранд байнга орох, спортоор хэт хичээллэх нь нөлөөлнө. Шинж тэмдэг Хосууд жирэмслэлтээс сэргийлэх ямар нэг эм, хэрэгсэл хэрэглэлгүй хоёр жил бэлгийн хэвийн амьдралаар амьдарсан ч хvvхэдтэй болохгvй бол хэн нэг нь vргvйдсэн байх магадлал нь 30-40% гэж үздэг. Гэвч үргvйдэл гэдэг нь өвчин биш болохоор гадны шинж тэмдгээр таних боломж байхгvй гэдгийг анхаарах хэрэгтэй. Vргvйдлийн жинхэн шалтгааныг зөвхөн эмч мэрэгжилтэн л олж тодорхойлох тул эрэгтэйчvvдийн эмчид заавал хандах хэрэгтэй. (Харин хvvхэдгvй хосууд нь хамтдаа цогц шинжилгээ хийлгэх нь чухал). Эхлээд эмч маш ажил амьдралын хэв маягтай холбоотой олон асуулт тавих ба дараа нь vрийн сувгийн шинжилгээ хийнэ. Бэлэг эрхтний хэт авианы шинжилгээ, судасны шинжилгээ( допплерограф), цусан дахь бэлгийн дааврын шинжилгээ, халдварын шинжилгээ хийлгэнэ. буй эсэхийг шалгуулна. Мөн дархлалын шинжилгээ, шээс тvрvv булчирхайн шингэний шинжилгээ хийлгэх шаардлага гарч магадгүй. Эмчилгээ Хамгийн тvрvvнд vргvйдлийг vvсгэсэн шалтгааныг арилгах нь чухал. Үргvйдлийнх нь шалтгаан маш энгийн зvйлд байдгийг эрчүүд заримдаа огт гадарладаггvй. Маш олон тохиолдолд архи, тамхи г.м. хорт зуршилаа багасгахад л хангалттай байдаг. Дааврын алдагдалтай бол тvvнийг тэнцвэржvvлэх дааврын бэлдмэл бичиж өгдөг. Vрэвсэл халдварын vед уг өвчнийг нь эмчилнэ. Дотор бэлэг эрхтний гажигтай vед мэс засал хийгдэнэ. Бэлгийн vйл ажиллагаатай холбоотой бол секс судлаач ба сэтгэл судлаач эмчилнэ. Хамгийн гол нь сэтгэлээр унах явдалгvй. Орчин vед эрчvvдийн vргvйдлийн бараг бvх хэлбэр нь эмчлэгддэг болсон. Yгvйдээ л гэхэд хиймлээр vр тогтоох аргын тусламжтайгаар хvvхэдтэй болох боломжтой билээ.
start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
neg nuhur (зочин)

варикоцеле iin mongold khaana emchildeg yum boloo

gorgon (зочин)

eee yamar hetsuu asuult ve, bi daanch mgld bhgui bna l daa, ichij zovolgui sain asuugaad yavbal emchleh gazar bga bhaa. za hurdan emchluuleerei, amjilt

neg nuhur (зочин)

thanks, udakhgui emchid khandaj vzkhees :)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Архив