Sexy Gorgon

Enehuu blog maani 18aas deesh nasnii humuust zoriulagdav...
Бөгтөр нуруу залуу эмэгтэйн гоо үзэсгэлэнг их дардаг. Настай эмэгтэйчүүд ч гэдгэр явж байх нь хамаагүй жавхаатай залуухан харагдана. Тэгш цэх нуруутай явахын тулд та доорх дасгалыг хийгээд үзээрэй. Нэгдүгээр дасгал Түрүүлгээ харж хэвтээд гараа тохойгоороо нугалан алгаа доош харуулан давхарлаж тавиад духаараа дарна. Өлмийгөө урагш сунгаж өсгийгөө нийлүүл. Дасгалыг хөнгөлөхийн тулд өсгийгөө шүүгээ юмуу оронд тулгаж болно. Дараа нь цээжээ дээш өргөхийн зэрэгцээ гараа хажуу тийш алдал. Эрүүгээ дээш бүү өргө. Гараа доош буулга. Үүний дараа хуучин байдалд эргэн орно. Цээжээ өргөх үед амьсгалаа ав. Дасгалыг 6-10 удаа давт. Хоёрдугаар дасгал Дээш харан хэвтээд хөлөө /хөлийнхөө шилбийг аль болох гуяндаа ойртуулан тавь/ гараа алдалж алгыг нь дээш харуулан шалан дээр тавь. Нуруун дороо дэр буюу гар нүүрийн алчуур нугалан тавьж болно. Одоо толгой ба гараараа шал тулан чээжээ дээш төвийлгө. Ингэхдээ бүсэлхий ба өгзөгөө шаланд аль болох наалдуулахыг хичээ. Нугарах үедээ амьсгалаа ав. 5-8 удаа хий Гуравдугаар дасгал Хоёр гарын хооронд мөрний хэмжээний зай авч хөлөө нугалан дөрвөн хөллөж гар ба гуя хэвлийтэй тэгш өнцөг үүсгэхээр байрлуулна. Өвдгөө хооронд нь бага зэрэг салга. Одоо баруун гараа урагш болгон дээш өргөхийн сацуу зүүн хөлөө шулуутган жийгээд дээш өргөсний дараа хуучин байрлалдаа эргэж орно. Энэ дасгалыг зүүн гар ба баруун хөлөөр мөн адил 6-8 удаа давт. Дөрөвдүгээр дасгал Сандлаас хоёр алхам хэрийн зайнд хөлөө салган тэгш зогсоод түшлэгээс барин урагш тонгойж нуруугаа хотойлго. Энэ үед гар тохойгоороо шулуухан, өвдөг ба нуруу цэх, толгой бага зэрэг дээш өргөсөн байна. Нэг, хоёр, гурав гэхэд нуруугаа хотойлгож, дөрөв, тав, зургаа гэхэд хуучин байдалдаа орно. Энэ үед жигд амьсгална. Дасгалыг 4-6 удаа хий Тавдугаар дасгал Хоёр хөлөө нийлүүлэн өвдгөөр нь нугалж, гараа толгой дээрээ өргөн, алгаа урагш харуул. Нуруугаа тэгшлэх үед хүзүүгээ сунгах буюу толгойг мөр рүү доошлуулж нугдайсны хэрэггүй. Нуруугаа тэгшлэх үед хүзүүгээ сунгаж, толгойг мөр рүү доошлуулж нугдайж болохгүй. Толгойгоо маш аажим урагш тонгойлгохын ялдамд өсгий дээрээ сууна. Энэ үед аарцаг ба өвдөгний үе мөч маш идэвхтэй ажиллана. Гараа доош буулгалгүйгээр нэг төвшинд байнга байлга. Толгой огт хөдөлгөөнгүй байх ёстой. Өвдгөө цээжээрээ шүргэх үед нурууныхаа булчинг, харин мөрнийхөө булчинг гарын алгаа шаланд шүргэх үед суллан толгойгоо чөлөөтэй тонгойлгоно. Хуучин байрлалдаа орох үед шалыг гараараа тулахын хамт нурууныхаа булчинг чангалан аажмаар тэгшилж босоо байрлалд орсны дараа гараа биеийн дагуу буулгана. Тонгойх үед амьсгалаа гаргаж, тэгшлэх үед тэгшлэх үед авна. Дасгалыг 4-8 удаа давт.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Архив